Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдааг нэмнэ
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Кыргыз улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Канайым Бактыгуловаг хүлээн авч уулзлаа.
Канайым Бжтьнулова хоёр орны хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний худалдааг нэмэх болон чихрийн манжин тарих хамтарсан үйлдвэр байгуулахыг яаралтай ажил хэрэг болгох хүсэлтээ илэрхийлэв. Р.Бурмаа сайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар ирэх есдүгээр сард Улаанбаатарт зохион байгуулах бэлчээрийн мал аж ахуйтай орнуудын Хөдөө аж ахуйн сайд нарын анхдугаар чуулга уулзалтад тус улсын Хөдөө аж ахуйн сайдыг урьж буйг уламжлахыг хүслээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2012 онд Кыргыз улсад хийсэн айлчлалын үеэр хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд үүнд тусгасны дагуу цаашид мал эмнэлэг, мал аж ахуй, бэлчээрийн менежмент, үр үржүүлэг, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, усалгаатай тариалан, мэргэжлийн болон эрдэм шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих зэрэгт анхаарал хандуулан ажиллахаар болов. Мөн хоёр орны хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдийн дунд зөвлөлдөх уулзалт зохион байгуулж хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд онцгой ач холбогдол өгнө гэв.