БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга ноён Жөн Ы Хватай уулзлаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Л.Болд, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга ноён Жөн Ы Хва
2015.04.18

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга ноён Жөн Ы Хватай уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Л.Болд нар өнөөдөр /2015.04.17/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга ноён Жөн Ы Хвад бараалхан, Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын илгээлтийг гардуулав.

УИХ-ын гишүүн Г.Батхүү, Л.Болд нар ноён Жөн Ы Хватай хоёр орны парламентын харилцаа, хамтын ажиллагаа, эдийн засгийн хөгжлийн  талаар санал солилцсон юм. Уулзалтад Солонгос-Монголын хамтын ажиллагааны форумын дарга бөгөөд Үндэсний Ассамблей дахь Ардчилсан намын бүлгийн дарга У Юун Гун болон БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь Солонгос-Монголын парламентын бүлгийн дарга Ким Гуан Лим, Монголы талаас Монгол-Солонгосын Эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал Т.Буян-Ундрах нар байлцав

БНСУ-ын Пёнтек боомт хотод зочиллоо. Төлөөлөгчид тус мужид байрлах “Солонгосын газ” (Kogaz) компанийн газ хүлээн авдаг хамгийн том цогцолбортой танилцсан байна. Мөн солонгосын компаниудын Монгол Улсад хэрэгжүүлэхээр сонирхож байгаа хог хаягдлаас цахилгаан гарган авах төсөл, газын дэд бүтцийн компани байгуулахаар ажиллаж байгаа солонгосын компанийн төлөөлүүдтэй БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболдын хамт уулзаж цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцлоо.

Айлчлалын үеэр Пёнтек хоттой танилцахын зэрэгцээ боомт хотын онцлог болоод тус бүс нутагт байрлах усан цэргийн ангид зочилж анги нэгтгэлийн онцлогийг харуулсан музейг үзэж сонирхлоо. Мөн газ болон түүхий нефт буулгах агуулах Hyundai steel үйлдвэр, Солонгост үйлдвэрлэсэн машин экспортын талбайн үйл ажиллагаатай тус тус танилцсан байна.