Онцгой байдлын ерөнхий газар
2015.04.22
Эмч, эмнэлгийн зааварлагчид сургалтад хамрагдаж байна
Онцгой байдлын ерөнхий газраас Нийслэлийн Яаралтай тусламжийн төв-103 сургалтын албатай хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын эмч, эмнэлгийн зааварчлагч нарт зориулсан сургалт өнөөдөр эхэллээ.
Гамшгийн аюул, ослын үед нэрвэгдэгсдэд эмнэлгийн анхны тусламжийг цаг алдалгүй үзүүлэх, албан хаагчдад эмчилгээ үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ур чадвар, дадлага туршлагыг дээшлүүлэхэд тус сургалтын зорилго нь оршиж байгаа юм.Тус сургалтад 30 гаруй эмч, эмнэлгийн зааварлагч хамрагдаж байна.