2016-2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцууллаа
Монголын Авто замчдын холбооноос гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Авто зам экспо -2015 үзэсгэлэн яармаг өнгөрөГч баасан гаригт Дүнжингарав худалдааны төвд амжилттай явагдлаа.
Энэхүү үзэсгэлэн яармагт нийслэлийн авто замын газар 2015 онд нийслэлд хэрэгжүүлэх авто зам замын байгууламжийн төсөл арга хэмжээ болон 2016-2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа авто зам, замын байгууламжийнхаа талаар тараах материал болон СD-гээр олны хүртээл болголоо. Мөн түүнчлэн нийслэлдээ чансаа дээгүүрт ордог Материал шинжилгээ туршилт судалгааны лабораторийнхоо багаж тоног төхөөрөмжүүдийг дэлгэн үзүүлж байна.
Тус лаборатори нь АНУ, Англи, Япон, БНСУ, ОХУ, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 90 гаруй нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжүүдийг ашиглан нийслэлд хэрэгжүүлж буй авто зам, барилга, засвар, арчлалтын ажилд хэрэглэгдэх материал, бэлэн бүтээгдэхүүнд лабораторийн туршилт шинжилгээ, техник ашиглалтын түвшин тогтоох зэрэг ажлуудыг хийж байна.