Road expo mongolia 2015 үзэсгэлэн өнөөдөр дуусна
"Road expo-2015 үзэсгэлэн
2015.04.17

Road expo mongolia 2015 үзэсгэлэн өнөөдөр дуусна

"Road expo-2015 үзэсгэлэн өчигдөр Дүнжингарав худалдааны төвд нээлтээ хийлээ. Үзэсгэлэн өнөөдрийг дуустал үргэлжлэх юм байна. Уг үзэсгэлэн гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд авто замын салбарыг олон нийтэд сурталчлах, шинэ техник, технологийг танилцуулах зорилготой байдаг.

Энэ удаа Монголын авто замчдын холбоо, Зам тээврийн яам, Монголын худалдаа аж үйлдвэрлэлийн танхим, “Аодэ” ХХК хамтран зохион байгуулж байгаа аж. Тус үзэсгэлэн яармагт гадна, дотны 50 гаруй аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн шинэ техник, технологио дэлгэсэн байв.

Авто замын засвар, бүтээн байгуулалтын улирал ирсэн энэ үед сонирхолтой шийдэл бүхий олон техник хэрэгсэл, шинэ т-хнологийг харуулсан байсан юм. Нэлээд хүн цугларсан харагдана. Зохион байгуулагчдийн зүгээс “Энэ онд цардмал замаар холбогдоогүй аймгийн төвүүдийг бүгдийг нь нийслэлтэй холбох их ажил хийх байгаа. Тиймээс уг үзэсгэлэнд ихээхэн ач холбогдол тавьж байна” гэжбайлаа. Нээлтийн ёслолын үеэр БНХАУ-ын Зам тээврийн сайд мөс бутлах, цас зайлуулах машиныг Монголын талд гардуулан өгсөн юм. Энэ нь Монголд анх удаа орж ирж буй шинэ техник гэнэ.

Энэ үеэр Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа "Road expo Mongolia анх зохион байгуулагдаж байхад шинэ техник технологийн талаар гаднаас инженерүүдийг урьж илтгэл тавиулдаг байсан бол жил ирэх тусам өргөжин тэлж тэд өөрсдөө ирж илтгэлээ тавьдаг болсон §айна. Энэ нь нэр хүндтэй болж байгаагийн илрэл юм. Нөгөөтэйгүүр олон улсад хэрэглэгдэж буй шинэ техник, технологийг заавал зардал мөнгө болж тийшээ очиж үзэх биш дотооддоо үзэж сонирхох боломжтой болж байна” гэж байв.