Онол практикийн хурал
2015.03.26
Монгол улсад төмөр бетон гүүр барьж эхлээд 50 жил боллоо
Монгол Улсад Төмөр бетон гүүр барьж эхэлсний 50 жилийн ойд зориулсан онол практикийн бага хурал "The Blue Sky" цамхагийн 3 давхарын Кристалл танхимд болжээ
Хурлыг Зам, тээврийн яамны Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Цогтбаатар, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа нар нээж хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Хуралд төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, авто зам, гүүрийн зөвлөх, мэргэшсэн инженерүүд,баатар, гавьяатууд хүрэлцэн ирсэн байна.
Монгол улс Гүүрийн засвар, арчлалтын чадавхийг хөгжүүлэх төслөөс Гүүрийн засвар, хүчитгэлийн ажлын арга сонгох гарын авлага, Гүүрийн ашиглалтын түвшний үнэлгээ хийх гарын авлага, Гүүрийн үзлэгийн гарын авлага хэмээх 3 гарын авлага гаргасан байна.