Бие даагчид хувьчлалыг дэмжихгүй
УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Тус зөлөл УИХ-аар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаар хэлэлцэж буй юм байна. Тэд өнгөрөгч 2014 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлт товчхондоо хангалтгүй байсан гэж үзжээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “2014 оны үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэхдээ ард иргэдэд өгсөн популист шинжтэй амлалтуудыг хэрхэн биелснийг харах хэрэгтэй” гэсэн бол “Х.Болорчулуун гишүүн зөвхөн Шинэчлэлийн Засгийн газрын тавьсан замууд нэгхэн жилийн дотор эвдэрсэн байгаагаар 2014 оны үндсэн чиглэлийн биелэлт хангалтгүй байсан гэдгийг хэлж болно” хэмээв.
Түүнчлэн бие даагчид боловсролын, эрүүл мэндийн салбарын хувьчлалыг дэмжихгүй гэдгээ дуулгалаа. Мөн энэ долоо хоногт хэлэлцэх Казиногийн тухай хуулийг аялал жуулчлалд оруулах хувь нэмрийг нь бодож дэмжихээ илэрхийлсэн бол малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг дэмжинэ гэлээ.