Монгол улс 10 жилийн дараа ямар байх вэ ?
УИХ-ын чуулган
2015.04.10

Монгол улс 10 жилийн дараа ямар байх вэ ?

Монгол улсад 480 гаруй урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичиг батлагдсанаас 190 гаруй нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Үндэсний, салбарын болоод орон нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгүүд уялдаа холбоогүй, утга агуулгын хувьд давхацсан, санхүүжилтийн эх үүсвэрийг тооцоолоогүй, хүрэх үр дүн тодорхойгүй байна.

Бодлогын баримт бичгийг боловсруулахдаа тооцоо, судалгаан дээр үндэслэн хэрэгцээ, шаардлага, шалгуур, үзүүлэлт, хүрэх үр дүнг тодорхойлдоггүй, санхүүгийн эх үүсвэртэй уялдуулдаггүйн улмаас тухайн бодлогын баримт бичгийн хэрэгжилт зорьсон үр дүнд хүрэхэд сөргөөр нөлөөлж улмаар ач холбогдол нь буурч байгаа тул эдгээр асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Ер нь эхлээд 76 гишүүнийхээ дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, санал солилцож, улс төрийн шийдвэрээ гаргах хэрэгтэй. Монгол улсын хөгжлийн алсын хараа гэдгээ тодорхойлох нь чухал. Яагаад гэхээр олон хэлэлцүүлэгт суугаад бичиг баримттай нь танилцахаар ажлын дэд хэсгийнхэн хүрэх арга замаа л яриад байна. Гэтэл Монгол улс 10, 20 жилийн дараа ямар байх ёстойг тодорхойлж ярихгүй байна" гэж хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Өмнө нь маш олон хөгжлийн цогц хөтөлбөр батлаад түүнийгээ 2021 он  хүртэл гээд заачихсан байгаа.  Харин энэ хуулийг өмнөхөө биелүүлчихсэн гээд дахин бодлого гаргаад байна уу эсвэл ерөөсөө баталсан хууль дүрэм маань болохгүй байгааг дүгнэсэн зүйл байна уу” гэв

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Монгол улс социализмын үед 60 хуультай байсан гэтэл одоо 600 хуультай байна. Гэтэл үүний тал нь амьдралд хэрэгжихэд хэцүү. Бид арван жилийн өмнө бүсчилсэн хөгжлийн хууль гаргаж, баримт бичгийг боловсруулахал орон нутгийн иргэд одоо л нэг улс маань зах зээлийнхээ нийгмээр явах нь гэж баярлаж байсын” гэлээ.  /Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү/

Харин Сангийн сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүн Х.Болорчулууны асуултад хариуллаа.

Түүнчлэн чуулганы үеэр гишүүдийн хооронд Монгол улс үндэсний хөгжлийн цогц бодлогын олон бичиг баримт боловсруулдаг ч төсөв батлахад энэ бодлогынхоо талаар хэн ч ярьдаггүй. Харин тойргуудын салангид төсвүүдийг батлаад, Монгол Улсын нэгдсэн хөгжлийн бодлогыг дэмжих төсөв батлагддаггүй. Иймд эдгээр асуудлууд дээр эхлээд улс төрийн шийдлүүдээ гаргах хэрэгтэй гэдгийг хэлж байлаа.

Ямартай ч хуралдаанд оролцсон гишүүд 76,3 хувийн саналаар “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн” тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үеээд Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.