З.Баянсэлэнгэ бүлгээ даргалах уу
МАХН-ын гүйцэтгэх товчоо өнгөрөгч даваа гарагт хуралдаж зарим бүтцийн өөрчлөлтийг ярилцсан байна.
Тодруулбал, УИХ дахь намын булгийнхээ бүтцэд ротаци хийж, МАХН бүлгээ авахаар, МҮАН УИХ-ын дэд даргаа авахаар ярилцжээ. Өөрөөр хэлбэл, МҮАН-аас бүлгийн дэд даргад сууж байгаа Н.Батцэрэг ажлаа өгөх бололтой. Харин тэрбээр УИХ-ын дэд даргад очих уу гэдгийг хэлэхэд эрт байна. Тус намаас УИХ-д УИХ-ын гишүүн Г.Уянга, М.Сономпил, Н.Батцэрэг нар байгаа учраас эдгээр гурван гишүүний нэг нь УИХ-ын дэд дарга болох аж.
Харин МАХН-ныхан Л.Цог даргаас дэд даргын суудлаа авч намын бүлгийн даргын суудалд аль нэг улстөрч тавих нь ээ. МАХН-аас УИХ-д О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц,Цолмон нар байдаг. Тэгэхээр бүлгийн даргьш суудалд ояих магадлалтай хүнээр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Ц.Цолмон нар яригдаж байгаа бололтой. Энэ талаар тус намыгаа даргын ажлын алба хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж ярьжээ.
Тэрбээр, “Гүйцэтгэх товчооны хурлаар уг асуудлын хэлэлцэн намын бүлэгтээ хүргүүлсэн. Ойрын үед шийдэгдэх байх. Хаврын чуулган болон түүний дараах бүх зүйлд МАХН чамбай бэлтгэсэн. Энэ нь УИХ-д өөрсдийн хийж буй алхмаа харуулах томоохон зүйл. Түүвээс биш Л.Цог, Н.Батцэрэг гэдэг хувь хүмүүсийг өөрчилж байгаа асуудал биш. Манай хоёр дарга ч гэсэн энийгээ зөвшөөрнө. Зөвшөөрөх ч ёстой. Нэг суудалд удаая суух нь тийм ч зохимжтой зүйл биш” хэмээн ярьжээ.