Х.Тэмүүжин: Дээд шүүх хууль тогтоогчоос давсан тайлбар хийж болохгүй
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
2015.04.09

Х.Тэмүүжин: Дээд шүүх хууль тогтоогчоос давсан тайлбар хийж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна. 

Уг дүгнэлтэд “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17.3.1 “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх” гэсэн заалт нь Үндсэн хуулийн 50.1.4 “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж ҮХЦ дүгнэсэн байна.

 Уг асуудал гишүүдийн дунд маргаан дэгдээж байсан юм.  УИХ-ын гишүүн  Х.Тэмүүжин: Эрх мэдэл хуваарилах онолоороо УИХ хууль тогтоодог, Засгийн газар хэрэгжүүлдэг, шүүх хэрэглэдэг. Үйл явдлыг хуулийн заалтын дагуу шүүх хууль хэрэглэдэг.

Хуулийг зөв хэрэглэх талаар Дээд шүүх тайлбар гаргана гэж байгаа. Энэ нь шүүгчтэй холбоотой. Харин шүүхээс гадагшаа чиглэсэн хэм хэмжээ тогтоож болохгүй. Сонгуулийн хуулинд ялтай бол сонгуульд өрсөлдүүлж болохгүй гэдгийг Дээд шүүх өөрийн санаачлагаар ял эдлээгүй хүн гэж тайлбарласан.  

Өөрсдийн зүгээс тайлбар  хийх нь ямар уршигтайгийн жишээ энэ. Хууль тогтоогчоос давсан тайлбар дээд шүүх хийж болохгүй. Хууль тогтоох эрх мэдлийг Дээд шүүхэд өгөх үү? Үүнийг бодолцох хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан бол