Иргэд хар машинд саналаа суйлуулахаас татгалзав
Иргэд
2015.04.08

Иргэд хар машинд саналаа суйлуулахаас татгалзав

Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ- ын гишүүн, Зүүн бүс хариуцсан нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Хяналтын хорооны дарга Н.Цагаанхүү, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Эрүүл мэнд, спортын дэд. сайд Д.Атармаа, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Хэнтий, Дорнод аймагт ажиллалаа.

Дэд сайд нар иргэдтэй хийсэн уулзалтад оролцож, тэдний асуултад хариулж өөрсдийн хариуцсан салбаруудын үйл ажиллагаатай танилцсан. Хэнтий болон Дорнодчууд Сонгуулийн тухай нэгдсэн хуулийг батлахдаа намын нэрийн жагсаалтаар нэр дэвшдэг асуудлыг халж, хар машинаар санал тоолсон ч хяналтын тооллогыг гараар хийх өөрчлөлтүүдийг оруулж өгөхийг Ардын намын удирдлагуудаас хүссэн юм.

Мөн тэд тус намын санаачилсан Малчдын тэтгэврийн насыг наашлуулах тухай хуулийн төсөл, Тэтгэврийн хүүг бууруулах тухай хуулийн төсөл, Ахмадад ач санах тухай хуулийн төслийг УИХ-аар заавал батлах ёстой гэдгийг дайв. Чингис хаан хотын соёлын төвд Ардын намын удирдлагуудын иргэд, сонгогчидтой хийсэн уулзалт эхлэх мөчид цахилгаан тасарч, санал сэтгэгдлээ хэлэх гэж хурсан олныг багагүй бухимдуулж амжсан юм.

Гэсэн ч аль, аль тал сэтгэл гаргасны хүчинд үүссэн нөхцөл байдлыг үл ажран Ардын намын удирдлагуудын иргэдтэй хийх уулзалт амжилттай болж өндөрлөснийг тэмдэглэх нь зүйтэй мэт. Энэ үеэр иргэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөр ямар ч үр дүнгүй болсон хийгээд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжих нь бүү хэл нэмэгдсэн гэдгийт хэлж байлаа.

Мөн тус аймгийн иргэдийн хамгийн их бухимддаг асуудал нь Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар албаныхныгаа дагуулан Турк болон Араб улсуудад татвар төлөгчдийн мөнгөөр зугаалж ирчихээд мөн л Хятад улсыг зорьсон гэнэ. Мөн тус аймгийн удирдлагуудыг Улаанбаатар хо- тоос томилсноос болж амралтын өдрүүдэд гэртээ харих асуудал үүсдэг гэнэ.

Ж.Оюунбаатар Засаг даргын гэр нь Улаанбаатарт байдаг бөгөөд тус аймгийн иргэд удирдлагуудаа амралтын өдрүүдэд гэртээ харьж, ажилдаа ирэхдээ хэрэглэдэг шатахууныхаа өртгийг улсын төсвөөс гаргуулдаг гэж хардаж байгаагаа энэ үеэр дуулгасан. Аймгийн Засаг ноён Ж.Оюунбаатартай холбоотой гомдол үүгээр дууссангүй. Түүний дүү нь шүүгч болчихоод иргэдийг намаар нь гадуурхаж, “Ардын намын гишүүдийг барьж хорино. Ардчилсан намынхныг барихгүй” гэж ярих болсон тухай цугласан олон ам булаалдан хэлэв.

Мөн Ж.Оюунбаатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зарцуулах ёстой нэг тэрбум төгрөгийг ашиглаж чадалгүй байсаар улсын төсөвт эргүүлж татуулсанд хөгжлийн бэрхшээлтэй иргэн Г.Наранцэцэг гомдолтой байгаагаа уламжлав. Тэрбээр, “Хөгжлийн бэрхшээлтэй болон нэн ядуу өрхүүдэд улсаас хуваарилж байгаа хөнгөлөлтүүд ирдэггүй” гэдгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатарт энэ үеэр хэлж, арга хэмжээ авч өгөхийг хүслээ.Ардын намын удирдлагууд, УИХ-ын гишүүн болон дэд сайд нар иргэдийн асуусан асуулт бүрт хариулт өгч тэдний гаргасан саналуудыг ажил хэрэг болгохын төлөө байна гэдгээ мэдэгдэв.

Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат уулзалтыг хааж хэлсэн үгэндээ "Бид та бүхнээс. гарсан санаачилга, та бүхний хүсэлтийг УИХ-д байгаа намын бүлгээрээ дамжуулж парламентад хүргэх болно. Иргэдээс гарсан санал, санаачилга, хүсэлтийг Ардчилсан намынхан хүлээж авна гэдэгт итгэлтэй байна” хэмээв. Дорнодчууд М.Бадамсүрэнг засаг даргаараа сонгох хүсэлтэй гэв

Бидний дараагийн зогсоол Дорнод аймгийн Чойбалсан хот. Цаг агаарын хүнд нөхцөлөөс шалтгаалж, Хэнтийгээс Дорнод хүрэхдээ цаг гаруй саатсан ч дорнодчууд шинээр ашиглалтад орсон театртаа залхсан шинжгүй хүлээж байв.

Тус аймгийнхан Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа М.Бадамсүрэн жинхлүүлэх хүсэлтэй байгаа аж. Нөгөөтэйгүүр тус аймгаассонгогдсон Н.Номтойбаяр гишүүний санаачилсан Тэтгэврийн хүүг бууруулах тухай болон Ахмадуудад ач санах тухай хуулийн төслийг УИХ-аар заавал батлуулж өгөхийг хүссэн    юм. Тэд банкууд ахмадуудад зээл олгох замаар мөнгө хүүлж байгааг таслан зогсоохын тулд Тэтгэврийн зээлийн V хүүг бууруулах тухай хуулийг  батлах хэрэгтэйгэж байсан.

Мөн улс эх орны тусгаар тогтнолын баталгаа болсон ахмадуудад ач санах санаачилга гаргасан Н.Номтойбаяр гишүүнд талархаж байгаагаа дамжуулж, шантрахгүй байхыг захив. Уулзалт асуулт хариултаар үргэлжилж, иргэдийн сонирхсон асуултад холбогдох албаныхан нь хариулснаар өндөрлөсөн юм. Маргааш өглөө нь Ж.Мөнхбат тэргүүтэй албаныхан уулзалтад хүрэлцэн ирж чадаагүй худалдаа наймаа эрхлэгчидтэй уулзахаар Зүүн бүсийн худалдаа үйлчилгээний төвөөр орж, иргэдийн Худалдан авах чадвар ямар байгааг сонирхсон.

Барааны худалдан авалт эрс буурснаас гадна идэж, уух зүйлийг граммаар авдаг болсон талаар наймаа эрхлэгчид ярьсан. Мөн сардаа 2-3 удаа бараа татдаг байсан худалдаачид одоо хоёр сард нэг удаа арай хийж бараа татаж байгаа аж. Валютын ханшны зөрүүнээс болж ихээхэн алдагдал хүлээсэн болон үндэсний гэгдэж байгаа бараа, бүтээгдэхүүн нь Эрээний бараанаас үнэтэй  учир  борлуулж чаддаггүй гэнэ.  

Тиймээс худалдаа эрхлэгчид хоёр, гурван жилийи өмнө өдөрт олдог байсан орлогыг арай ядан долоо хоногт олж байна гэдгээ учирлаж байлаа. Худалдааны гөвөөр. орсны дараа Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат болон УИХ-ын гишүүн, Зүүн бүсийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нар Чойбалсан суманд очиж энэ жил мэндэлснийх нь 120 жилийн ой тохиох Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв.

Чойбалсан сумын иргэдтэй уулзалт хийх үеэр маршал Ч.Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэхэд анхаарч ажиллахыг захилаа. Мөн иргэд “Маршал Х.Чойбалсан бол зөвхөн Ардын намын удирдагч биш. Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон хүн. Тийм байхад улс төрийн бүх хүчнийхэн энэ хүний ойг тэмдэглэх асуудалд анхаарч ажиллах ёстой” гэсэн саналыг гаргасныг энд онцлон тэмдэглүүштэй.