МАЧХолбооныхон Дорнод аймагт ажиллалаа
МАЧХолбооны тэргүүн Г.Баасан, Нийслэлийн тэргүүн Ч.Дариймаа, УЗГишүүн Х. Амгаланбаатар, Орон нутаг хариуцсан мэргэжилтэн Д. Тунгалаг нар Дорнод аймагт ажиллаа.
Энэ хугацаанд ахмадуудын төлөөлөл болгож, зарим ахмадуудын гэрээр орж аж амьдралтай нь танилцлаа. Аймгийн Засаг Дарга С.Ганбат, НБ Хэлтсийн дарга Н. Алтанцэцэг, ЗДТГазрын Нийгмийн Даатгал, Халамж, Хөдөлмөр, Эрүүл мэндийн албадын удирдлага, ажилтнуудтай уулзаж ахмадуудын ахуй амьдралыг дээшлүүлэх талаар ямар ажил хийж байгаа болон хийхээр төлөвлөж байгаатай танилцаж санал солилцлоо.
Монголын Ахмадын Чөлөөт Холбооны Дорнод аймгийн салбарыг байгуулан, тэргүүнээр нь Г.Алимааг томилов.
Мөн Аймаг сумдын нийт ахмадуудтай уулзалт хурал хийж, ахмадуудад хамаарах хууль дүрэм сурталчлах сургалт явуулж, ахмадуудтай уулзаж тэдний аж амьдралын асуудлаарх санал хүсэлтийг сонсож, тэдгээр ахмадуудтай ойр ажиллаж тэдний эрх ашгийг
хамгаалж байхаар Монголын Ахмадын Чөлөөт Холбооны Дорнод аймгийн салбарыг байгуулан, тэргүүнээр нь Г.Алимааг томилж, аймаг сумдын нутаг дэвсгэрт оршин суудаг нэг ч ахмадыг орхигдуулалгүй, ахмадуудын аж амьдралыг дээшлүүлэх талаар аймгийн бусад байгууллагуудтай хамтран дорвитой өөрчлөлт гаргаж ажиллахыг үүрэг болголоо.