Зарим нам данхайсан том байшинтай. Гэтэл зарим нь байргүй
УИХ-ын гишүүн А.Бакей “Зарим нам данхайсан том байшинтай. Түүнийгээ түрээслээд орлого олдог. Гэтэл нь зарим нь байргүй. Улс төрийн намуудад жигд, тэгш нөхцөл байдал бүрдүүлэх ёстой гэж би боддог.
Хөрөнгө мөнгөтэй нь давамгайлах гээд байдаг хандлага бий. Улс төрийн өрсөлдөөний зах зээлд шударга тэгш зарчим баримтлах заалтыг Улс төрийн намын санхүүжилтын тухай хуулийн төсөлд тусгах ёстой” гэжээ.
Ирэх хаврын чуулганаар улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэнэ. Тус хуулиар намуудын санхүүжилтыг тодорхой болгоно гэж буй. Ингэхдээ сонгуулийн үед намууд аж, ахуй нэгжээс хандив авч тэднээс хараат болдог байдлыг арилгах асуудлыг тусгаж өгөхөөр нарийн ярилцаж байгаа юм байна. Хуульд зааснаар бол Хөгжлийн бодлого боловсруулах үйл ажиллагаа, сонгуулийн компанит ажлын санхүүжилтийг төрөөс олгож болно. Гэхдээ багахан хэмжээний санхүүжилт олгоно гэж байгаа аж. Мөн уг хуульд хувь хүнээс тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй мөнгө авах аж, ахуй нэгжээс авахгүй байхыг хориглож өгөх юм байна.