Өвөрхангай аймгийн Сант сум
2015.03.11

УИХ-ын гишүүн Я.Содбаатар малчин айлд зочиллоо

Өвөрхангай аймгийн Сант сумын малчин нэгдүгээр багын малчин Нарангийнд  УИХ-ын гишүүн Я.Содбаатар зочилжээ. Нарангийнх 2000 гаруй малтай бөгөөд аймгийн сайн малчин ажээ.

Залуу үед үлгэр дууриалал болж нутагтаа өмөг түшигтэй яваа малчны хот өнөтэй байна. Анх 200 орчим толгой малтай аавынхаа гэрээс өрх тусгаарлаж байсан Наран өнөөдөр ханьтайгаа ханилаад 20 гаруй жил болохдоо малынхаа тоо толгойг 2000 давтал нь өсгөн үржүүлжээ. Хань Пүрэвсүрэн нь ч хоёр охин төрүүлж өсгөхийнхөө хажуугаар сүү цагаан идээгээ авч нутаг усандаа  ааруул цагаагаараа ч нэртэй гэнэ.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү ?