Өвөрхангай аймгийн Хужирт сумын гурван сая дахь иргэний чацуутнуудад батламж гардууллаа
Монгол улсын гурван сая дахь иргэн мэндэлсэн. Харин хамгийн ойр төрсөн 181 чацуутанийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээд байгаа юм.
Зарим сумаас нэг хүүхэд төрсөн бол Өвөрхангай аймгийн Хужирт суманд гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр хамгийн олон хүүхэд төржээ. Түүний нэг нь Иргэн н.Мөнхсүлд -ийн охин юм. Өнгөрсөн ялгуусан хэмээх морь жилд Монголчууд бид гурван саяулаа болсон Модон морь жилийн үхэр сарын шинийн 4-ны өдөр аргын тооллын 1 дүгээр сарын 24 ны өдрийн 8:27 минутанд төрсөн Х.Монголжин охинтой нэг өдөр төрсөн 180 хүүхэд түүний чацуутан болж ээжүүд нь ачит ээж болсон юмаа.
Энэ өдөр Нийслэл хотод 84 хөдөө орон нутагт 90 хилийн чанадад 3 хүүхэд мэндэлсэний 3 иргэн нь Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрж Улсын хэмжээнд хамгийн олон үе чацуутантай сумаар шалгарсан байна.
Эдгээр гурван сая дахь иргэний үе чацуутан болсон иргэддээ УИХ-ын гишүүн Я.Содбаатар тус аймагт ажиллаж байх хугацаандаа тус иргэдтэй уулзаж Засгийн газрын батламж, шагналыг нь гардууллаа.