Япон улсын эрүүл мэнд, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Я.Шиозаки ХАХНХ- ын сайд С.Эрдэнэ-ийг хүлээн авч уулзлаа
Монгол, Японы бүх талын харилцаа
2015.03.10

Япон улсын эрүүл мэнд, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Я.Шиозаки ХАХНХ- ын сайд С.Эрдэнэ-ийг хүлээн авч уулзлаа

Хүн амын хөгжил, нийгмийн хагмааллын сайд С.Эрдэнэээр ахлуулсан ажлын хэсэг Япон улсад албан томилолтоор ажиллаа. Энэ хүрээнд Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Я.Шиозаки Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ-ийг 2015 оны 03 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзсан.  

Уулзалтаар Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Монгол, Японы бүх талын харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй, Монгол Улсыг идэвхтэй дэмжигч Эрхэмсэг ноён сайд Я.Шиозаки-тай уулзаж буйдаа баяртай байгааг илэрхийлэн, өндөр хариуцлагатай сайдын албанд томилогдсонд нь баяр хүргэв.  

Энэ удаагийн айлчлалаар холбогдох албан тушаалтнуудынхаа хамт Японы эрүүл мэнд, нийгмийн халамж болон даатгалын тогтолцоо, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настны чиглэлээр явуулж буй бодлогын талаар туршлага судлах зорилгоор Японд зочилж буйг дуулгаж, цаашид өөрийн хариуцдаг салбарын чиглэлээр японы талтай идэвхтэй хамтран ажиллаж хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулах хүсэлтийг Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад тавьсан. Ноён Я.Шиозаки энэхүү хүсэлтийг элгэмсэгээр хүлээн авч, хамтын ажиллагаа тогтоож бүхий л дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн.

Түүнчлэн, талууд хоёр орны Ерөнхий сайд нарын гарын үсэг зурсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/ нь технологи шилжүүлэх, хоёр орны хувийн хэвшлийн харилцааг эрчимжүүлж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн худалдаа, эдийн засгийн харилцааны үндсийг тавихад чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэн, цаашид Монгол Улс болон манай гуравдагч хөрш Япон Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцов.