БШУЯ-ын сайд Л.Гантөмөр
2015.03.09
Л.Гантөмөр: Оюуны бүтээлийг дээдэлдэг хүмүүсийн хувьд нэг том бахархал бий боллоо
Энэ жилийн олон улсын "Манга" уралдаанд 60 гаруй орны 300 орчим бүтээл өрсөлдсөнөөс “Нүүдлийн зурган өгүүлэмж” сангийн тэргүүн, хүүхдийн зурган номын зохиолч, зураач Н.Эрдэнэбаярын бүтээл "Бумбардай аргалд явсан нь" ном Гранпри хүртжээ. Түүний бичсэн Бумбардай номонд Монгол уламжлал, нүүдэлчин соёлыг харуулжээ. Японд болсон уралдаанд тэргүүлсэн Бумбардай номыг Итали, Франц, Япон, Англи хэлнээ орчуулж худалдаалахаар болжээ.
Зохиолч, зураач Н.Эрдэнэбаярыг БШУЯ-ын сайд Л.Гантөмөр хүлээн авч уулзан баяр хүргэлээ.
БШУЯ-ын сайд Л.Гантөмөр: Оюуны бүтээлийг дээдэлдэг хүмүүсийн хувьд бол нэг том бахархал бий боллоо.Бид цаашдаа Н.Эрдэнэбаярыгаа хүндэлж дэмжиж урам өгч хамтарч дэлхийн зах зээлд оюуны бүтээлээ гаргахын төлөө ажиллана.