Ээжүүдийн баяр үргэлжилж байна
Одонтой ээжүүддээ хүндэтгэл үзүүллээ
2015.03.06

Ээжүүдийн баяр үргэлжилж байна

Сүхбаатар дүүргээс зохион байгуулж буй одонтой ээжүүдээ хүндэтгэх үйл ажиллагаа инээд хөөр, баяр жаргалаар дүүрэн үргэлжилж  байна.

Өчигдөр дүүргийн 15, 14, 10, 1, 3, 4, 19, 20 дугаар хороодын ээжүүд Монголын Хүүхдийн Ордонд хүрэлцэн ирж авъяаслаг багш, сурагчдын тоглолт үзэж гарын бэлгээ гардлаа.

Энэ өдөр УИХ-ын гишүүн, БСШУ-ы сайд Л.Гантөмөр, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч,  Нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан, Засаг даргын орлогч Л.Амарзаяа, дүүргийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга н.Цолмон болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид ээжүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүлэхээр хүрэлцэн иржээ.