ХУД-ийн ЦАУЗБСК-ын дарга Д.Батбилэг хэлмэгдэгчийн ач охинд хүндэтгэл үзүүллээ
ЦАУЗБСК-ын дарга Д.Батбилэг
2015.03.05

ХУД-ийн ЦАУЗБСК-ын дарга Д.Батбилэг хэлмэгдэгчийн ач охинд хүндэтгэл үзүүллээ

Хан-Уул дүүргийн  ЦАУЗБСК-оос  Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014.10.29-ний өдрийн 5045 дугаар шийдвэрийн дагуу хэлмэгдэгч Чүлтэм овогтой Цэрэндашийн ач охин 15-р хорооны иргэн Завын Туулд ЦАУЗБСК-ын дарга  Д.Батбилэг нөхөн олговорын  1.000.000 төгрөгийг  өнөөдөр гардуулан өглөө.

Тус дүүрэг өнгөрсөн 2014 онд 3 иргэнд  1000.000 төгрөгийн  нөхөн олговорыг олгосон бол  энэ нь 2015 оны эхний нөхөн олговорыг олгож байгаа юм байна.

ЦАУЗБСК-ын дарга  Д.Батбилэг: Өнөө үед хэлмэгдэлийг дууссан гэж ярьдаг ч нийгэмд одоо хүртэл энэ асуудал байж л байна

Өнөөдөр хэлмэгдэгч Чүлтэм овогтой Цэрэндашийн ач охин манай 15-р хорооны иргэн  Завын Туулд хүндэтгэд үзүүлж байгаадаа баяртай байна.  Учир нь бид хэлмэгдэгсдийг хэзээ мартаж болохгүй. Тэр үеийн үйл явдлыг ард түмэнд, хүмүүст сайн талаас ойлгуулж байх хэрэгтэй гэж боддог. Мөн  хэлмэгдэгсдийг зөвхөн 09.10-нд биш үе үе түүхэн хэмжээнд авч үзэх нь зүйтэй юм.  Бүр арван жилийн сургуулийн сурагч, оютунуудад энэ хэлмэгдэгсдийн талаар мэдээлэл өгөх чухал.

Өнөө үед хэлмэгдэлийг дууссан гэж ярьдаг ч нийгэмд одоо хүртэл энэ асуудал байж л байна.  Энэ хүнээс өөр энэ асуудлын араас хөцөлдөөгүй хичнээн олон  хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд, хамаатан садангууд нь байгаа. Монгол бол цөөхөн ард түмэн боловч 3 сая дахь иргэнээ хүлээж авлаа. Гэхдээ би 2008 оны 07-р сарын үйл явдал дахин давтагдахгүй байгаасай гэж хүсдэг. Өнөөдөр улс төрийн бүлэглэлүүдийн тэмцлүүдийг өөгшүүлэх биш  төр нь төр шиг засаг нь засаг шиг ажиллах ёстой болж байна.

Одоо Ч.Сайханбилэгийн засгийн газрыг унагах гэж цахим ертөнцөөр шуугиад явж байна шүү дээ.  Одоо хоорондоо маргалдах хэрэг байхгүй. Ингэснээр олон хэлмэгдүүлэлт ч явагдаж магадгүй шүү. Харин  хэлмэгдэл гэсэн үгийг иргэдийн ухамсарт байхгүй хэмжээнд хүртэл бид ажиллаж, хэлмэгдэх гэдэг үгийг дахин ярих хэрэггүй аль, аль шатандаа энэ асуудлыг анхаарах хэрэгтэй гэж бодож байна.

Хэлмэгдэгч Чүлтэм овогтой Цэрэндашийн ач охин З.Туул:  Одоо дахин хэлмэгдэх үйл  явдал гарахгүй гэдэгт би итгэж байна

Олон хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгасан тэрнийг нэг нь миний ах Ч.Цэрэндаш юм. Монголын банк санхүүгийн байгууллагад бие сэтгэлээ  зориулж явж байсан хүн.  1940 онд баригдаж 1943 онд цаазаар авах ялаар шийтгүүлсэн юм. Харин Монгол Улсын дээд шүүх бол цагаатгасан. Өнөөдөр ард түмэндээ өгч байгаа нөхөн олговорыг авч байгаадаа баяртай байна. Олон хэлмэгдсэн  хүмүүсийг ингэж хүндэтгэж байгаад талархал илэрхийлье.

Одоо бол  ардчилсан нийгэмд хүн үг хэлэх, чөлөөтэй амьдрах, олон зүйлийг бидэнд өгсөн. Энэ бол ардчиллын буян, үнэт зүйлийг илэрхийлэл юм.  Одоо дахин хэлмэгдэх үйл  явдал гарахгүй гэдэгт би итгэж байна.