"Сүүтэй монгол" үндэсний аян
2015.02.23
“MONGOLIA OPEN-2015” тэшүүрийн олон улсын тэмцээн боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Сүүтэй Монгол” Үндэсний аяны хүрээнд Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд 2015 оны 2 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “MONGOLIA OPEN-2015” Гүйлтийн тэшүүрийн залуучуудын Олон улсын аварга шалгаруулах тэмцээнийг сүүн бүтээгдэхүүнээр ивээн тэтгэж оролцлоо.
Энэхүү тэмцээнд БНСУ, ОХУ, Казакстан, Монгол улсаас нийт 30-аад шилдэг тамирчид оролцож, хурд хүчээ сорьсон юм. Тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Монголын хүнсчдийн холбооны Сүү үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийн зөвлөл оролцож Монфрэш группын ерөнхийлөгч Т.Насанхүү, ТЭСО корпорацийн Милко ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Эрдэнэбилэг нар тамирчдад амжилт хүсч үг хэллээ.