Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг өргөн барив
2015.02.16

Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр /2015.02.06/ өргөн барилаа.

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2013 онд ДНБ-ний 30.3 хувийг эзэлж байгаа бөгөөд оны үнээр 9.8 их наяд төгрөг болж өссөн. Энэхүү өсөлтөд уул уурхайн олборлолт шууд нөлөөлж байгаа бөгөөд боловсруулах үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүний ДНБ-д эзлэх хувь хэмжээ буурах хандлагтай байгаа талаар хууль санаачлагч танилцуулав.

Мөн аж үйлдвэрийн салбарын талаар бодлого, хөтөлбөрүүд Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолоор удаа дараа батлагдсан боловч хэрэгжилт хангалтгүй, хэрэгжүүлэх механизм тодорхой бус, олон салбарт бодлогын асуудал хуваагдаж, нэгдсэн бодлого, удирдлага зохион байгуулалтгүй байсан нь салбарын хөгжилд сөргөөр нөлөөлөж байгааг хэллээ.

Иймд Аж үйлдвэрийн сайдын тушаалаар “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан энэхүү баримт бичгийг боловсруулжээ. Бодлогын зорилт нь аж үйлдвэрийн салбарыг дэвшилтэт тенхик, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйчилгээг бий болгож Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд оршино