Налайх дүүрэг хот байх үед хөгжил нь хурдан, дүүргийн иргэд хотын иргэн шиг байсан
Налайх дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболдтой ярилцлаа.
-Налайх дүүргийг хот болгох тухай асуудал яригдаж байгаа. Дүүргийн иргэд дэмжиж байна уу?
1962 онд их уурхайг түшиглэн Налайх хот байгуулах тухай БНМАУ- ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 88 дугаар зарлиг гарч хот байгуулах ажил эхэлж байсан. Тэгэхээр анхнаасаа хотын статустай байсан гэж болно.
Харин 1992 онд Монгол Улсын үндсэн хуулийн дагуу Налайх дүүрэг болсон юм. Дүүргийн иргэдийн хувьд хот болгох асуудлыг дэмжиж байгаа. Дүүрэг маань хот байх үедээ хөгжил нь хурдасч, иргэд нь хотын иргэн шиг байсан. Налайхын иргэд мэднэ. Тиймээс бид Багануураас түрүүлж хот болно гэсэн байр суурьтай байгаа.
-Иргэдийнхээ дунд санал асуулга явуулсан гэж байсан?
Тийм. Нийслэлийн удирдлагууд дүүргийн иргэдтэй уулзах үед бид хамт явж, бүх хороонд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тэр үеэр энэ ажлыг иргэд 100 хувь дэмжиж байгаа- гаа илэрхийлж байсан. Гэхдээ хот болохоор төсөв, газар гэх мэтийн ойлголтын дутуу байдал үүсэх тохиолдол гарч байгаа.
Үндсэн дүрэмд ч гэсэн. Гэсэн хэдий ч, хотын зураг төсөв бэлэн болчихсон учраас бид дүүргийн иргэдийн дунд энэ сарын 20-ны өдөр санал асуулга явуулахаар төлөвлөж байна. Иргэдийн зүгээс ч энэ асуудлыг хурдан эхлээсэй гэсэн хүлээлт байгаа учраас даруй шийдвэрлэх нь зөв гэж үзэж байгаа
-Гэхдээ эко хот болгох гэх тухай асуудал бий?
Ийм сурталчилгаа явж байсан. Гэхдээ дүүргийн нүүрсний нөөц шавхагдаагүй байгаа. Ийм байхад эко гэж ярихад зарим иргэд бухимдалтай ханддаг. Ямартай бид хот болохыг дэмжиж байгаа.