Гацууртын 50 тонн алт ДНБ-ий 5 хувийг дангаар бүрдүүлж байгаа
Гацууртын орд нийт зардлынхаа 81 хувийг Монгол улсад зарцуулах юм.
Техник эдийн засгийн үндэслэлд тооцсоноор Монгол улсад оруулах үр өгөөж 1.9 их наяд төгрөг байхаас 930 төгрөгийг дотоодод худалдан авалт, 600 тэрбум төгрөгийг улсын төсөвт төлөх татвар хураамж, 205 тэрбум төгрөгийг дотоодод төлөх капиталын худалдан авалтаар зарцуулах юм.
Харин 135 тэрбум төгрөгийг Монгол ажилчдын цалин хөлсийг зарцуулахад зориулах юм. Түүнчлэн орон нутгийн хөгжлийн сангуудад хандиваар 15 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулахаар тооцсон байна.
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа “Нэмэлт хөрөнгө оруулалт гэхээр тээвэр. Тээврийн компаниуд, тээврийн жолооч нар явж эхэлнэ. Бас хоол хүнс, халагдсан 500-н хүний дайтай чанартай ажлын байр бий болгоно” гэв.