З.Баянсэлэнгэ: Л.Чинбаттай ч хариуцлага тооцох ёстой
Хүннүгийн үеийн булш бунхан Сүжигтийн аманд бий гэдгийг бид газар дээр нь очиж үзсэн. Тэнд Хүннүгийн үеийн 212 булш бунхан хадгалаастай байгаа. Эндээс Гацууртын алтны орд хүртэл газрын зураг дээр шулуун шугам татахад 5.8 км болдог.
Харин энэхүү 5.8 км газар маань булшнаасаа хэр зайтай вэ гэдэг координатыг тогтоох боломжгүй. Гэхдээ яваад үзвэл 10 гаруй км гэж уурхайнхан ярьдаг юм билээ. Мөн Гацууртын орд нийтдээ 2300 га талбайд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй.
Эдгээр тусгай зөвшөөрлөө өмнөх эзэн болох Л.Чинбатаас худалдаж авчээ. Үүнээс одоогоор 146 га нь өмнөх шороон ордын нөхөн сэргээгдээгүй орхигдсон талбай болж хувирсан байна билээ.
Тэр хүн 146 га талбайн алтны шороон ордыг зай завсаргүй ашиглачихаад нөхөн сэргээлт хийлгүй орхиж, хонхойсон нүх, гуу жалга үлдээжээ. Тиймээс Гацууртын ордыг одоо эзэмшиж буй “Сентерра гоулд”-аас гадна Л.Чинбаттай хүртэл хариуцлага тооцох ёстой.