Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч ноён Роберто Бэнесийг хүлээн авч уулзлаа
Эрүүл мэнд спортын яам
2015.01.22

Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч ноён Роберто Бэнесийг хүлээн авч уулзлаа

Өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч ноён Роберто Бэнесийг хүлээн авч уулзлаа.

НҮБ-ын Хүүхдийн Сан нь Монгол Улсад эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн нь үр дүнгээ өгч байгааг уулзалтын эхэнд Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба онцоллоо.

НҮБ-ын хүүхдийн сан нь улс орнуудад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ таван жилээр төлөвлөн ажилладаг бөгөөд энэ хүрээд Монгол Улсад дараах гурван чиглэлээр хууль эрхзүйн орчны хүрээнд эх хүүхдийн эсэн мэнд төрж, эрүүл өсөн торних нөхцлийг бүрдүүлэхийг чухалчилж байгаагаа танилцууллаа.

1-рт: Эх хүүхдийн эрүүл мэндийн хуулийн төслийг боловсруулан батлуулах: Ингэснээр эх хүүхдийн эрүүл мэндэд зарцуулагдах төсөв болоод бусад хууль эрх зүйн орчин боловсронгуй болох юм.

2-рт: Хоол тэжээлийн бодолго. Эх хүүхдийн хоол тэжээл сайжрахгүй бол эрүүл өсөн торинох нөхцөл бүрэн бүрдэхгүй тул хоол тэжээлийн бодлого чухал болоод байна.

3-рт: Нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийн стратеги: Хүүхэд 0-5 насандаа эрүүл зөв хоол тэжээл хэрэглэж байж эрүүл өсөн торнидог тул хоол тэжээлийн стратегийг боловсруулах нь зайлашгүй чухал гэдгийг өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн үр дүн харуулж байна.

Иймээс дээрх үндсэн гол гурван асуудал дээр тулгуурласан хууль эрхзүйн орчин бодлого стратегийг бий болгох дээр ЭМСЯ цаашлаад Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Түүнчилэн Монгол Улсад сүүлийн жилүүдэд 0-5 -ны хүүхдийн эндэгдэл буурч байгаа нь ЭМСЯ бол Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн гэдгийг онцоллоо.

Энэхүү ууулзалтын төгсгөлд Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлэхээр санаачилан дээрх төсөл хөтөлбөрүүд яамны бодлого зорилтод ч тусгагдан явж байгаа тул бүхий л талаар хамтран ажиллах болно гэдгээ уламжиллаа.