Дэлхийн банкнаас Монгол улсад суугаа суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2015.01.22

Дэлхийн банкнаас Монгол улсад суугаа суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр Дэлхийн банкнаас Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч орон хариуцсан менежер Жеймс Андерсон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалт эдийн засгийн болон төсвийн хүндрэлтэй байгаа энэ үед нийгмийн халамжийн бодлогоор амьжиргааны түвшинээс доогуур орлоготой иргэдийг хэрхэн оновчтой хамгаалах асуудлаар  болон Засгийн газраас Дэлхийн банктай ярилцаж байгаа Хөгжлийн Бодлогын Хөтөлбөр /хөгжлийн бодлогын зээл/- ийн асуудлын хүрээнд нийгмийн халамжийн асуудлыг хэрхэн авч үзэх талаар яамны байр суурийг сонсох,  санал солилцох хүрээнд болж өнгөрлөө.

Уулзалтанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Мөнхзул,  Дэлхийн банкнаас ахлах эдийн засагч Таехун Ли, зохицуулагч Елена Глинская, Нийгмийн хамгааллын ахлах мэрэгжилтэн Жунко Ониши, нийгмийн хамгааллын мэргэжилтэн Ч.Тунгалаг нар оролцлоо.