Д.Баттогтох: Яаманд хэрэгцээт бараа авах эсэхийг удирдлагууд шийддэг
Яамд тамгын газрууд дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн, түүнийг худалдан авч хэвших, албан тасалгааны тавилга, сургууль цэцэрлэгийн сандал, ширээ хүүхдийн тоглоом болон төрийн байгууллагууд ч өдөр тутамдаа хэрэглэдэг ариун цэврийн цаас, гарын саван зэргийг эх орныхоо үйлдвэрлэгчдээс авдаг байхын ач холбогдлыг онцолж байгаа юм.
Төрийн байгууллагууд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан авах сонирхол бага байгаа тухай “Ариун” үйлдвэрийнхэн ярьж байна. Ердөө төсвийн гурван байгууллага л энэ компанийн бүтээгдэхүүнийг авч байна.
Монголын зах зээлийн тавин хувийг дангаараа хангадаг уг үйлдвэрийнхэн яамдтай хамтран ажиллах хүсэлт тавьдаг ч бүтээлч ажил хэрэг болдоггүй тухай тайлбарлалаа.
Аж үйлдвэрийн яамны стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох “Худалдан авалтын хувьд яамдуудад ажлын хэсэг гараад, түүний дараагаар тухайн яамдаа хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг худалдаж авдаг.
Түүнийг тухайн яамны удирдлагууд шийддэг учраас түүнд хугацаа хэлнэ гэдэг арай эрт байна л даа. Мэдээж үүнийг уриалсан албан бичгүүдийг явуулах болно” гэв.