Х.Болорчулуун: Хямралаас гарахын тулд үндэсний үйлдвэрлэлээ л хөгжүүлэх хэрэгтэй
Импортоор орж ирэх бараанаас татвар авдаггүй учраас үндэсний үйлдвэрлэгчид хүнд байдалд оржээ.
Өнөөгийн хямралаас гарах ганц гарц нь үндэсний аж ахуй компаниудыг дэмжих, өөрсдөө үйлдвэрлэгч орон байх ёстой гэж эдийн засагчид хэлж байсан. Тиймээс 888 төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч одоогоор 888 төслийг хэрэгжүүлэгч компаниудын санхүүжилт зогсчээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Энэ хямралаас гарахын тулд үндэсний үйлдвэрлэлээ л хөгжүүлэх хэрэгтэй. Монголдоо хийж байсан, хийж чадах зүйлээ хийхийн төлөө төрийн бодлого явах ёстой. 1997 онд гаалийн татвар тэглэсэн тэр үед үндэсний үйлдвэрлэл элгээрээ хэвтсэн. Түүнээс болоод өнөөдрийг хүртэл бүрэн сэргэж чадаагүй байна” гэлээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү