Х.Баттулга: Үйлдвэрлэгч орон болох шаардлагатай
УИХ-ын гишүүн Х.Баттулга
2014.10.30

Х.Баттулга: Үйлдвэрлэгч орон болох шаардлагатай

Жил бүр Мөнгөний бодлого гэж орж ирээд тал бүрээс нь тойрч ярьсаар байгаад л баталдаг. Одоо яг л тэгээд явах байх. Энгийнээр бид нар Монгол Улсынхаа эдийн засгаа харахад ийм л бодлого орж ирнэ. Өөр юу ч орж ирэхгүй.

Өнөөдөр бид нар үйлдвэрлээд гаргаад экспортлоод байгаа бүтээгдэхүүн гэж юм байхгүй. 70-аад оны сүүлээр баригдсан Эрдэнэт үйлдвэрийн зэс нэг явж байгаа, хилтэй ойрхон Тавантолгойн нүүрс энэ хоёр л байгаа. Эдийн засаг нь ийм энгийн, ийм улс орны мөнгөний бодлого, хямрал гэж бид юу ярих юм бэ. Улстөрчид нь халамж өгнө, тэр халамжаар нь Эрээн хот баяждаг.

Эрээнээс ирсэн бараа Нарантуулд ирээд Нарантуулаас 21 аймаг руу явдаг. Энд юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр эдийн засгаа нэг хараач ээ. Өнөөдөр “Говь” компанийн бүтээгдэхүүн гэхэд ихэнх нь ганзагааар явж байгаа. Хөдөө аж ахуйн орон гээд байж нэхий дээлүүд ганзагаар зарагдаж байна.

Транзитаар хоёр хөршөөрөө далайд гарна гээд, яг транзитаар далайгаар гаргаад зарах бүтээгдэхүүн манайд байхгүй л байхгүй юу. Өнөөдөр бид дундад зууны үеийн эдийн засгийн бодлого ярьж байгаа тохиолдолд мөнгөний бодлого маань энэнээс илүү байх боломжгүй. Юу хэлэх гээд байна гэхээр УИХ-д анх удаа сонгогдсон гишүүд минь нэг сэрээч ээ.

Олонх, цөөнх болоод тоглоод байдаг. Нийлж байгаад олонх, цөөнх гэхгүй нэг экспортолдог бүтээгдэхүүнтэй, ядаж 1,0 сая ширхэг арьсаа урд материал болгоод гаргачихдаг болъё л доо. Ингэж байж бид мөнгөний бодлогоо өөрөөр ярихгүй бол маш жижигхэн энгийн хөдөлгөөн дээр хямрал нүүрэлчихдэг.