2021.09.30

Зөвшөөрлийн тухай хуулийн өөрчлөлтөөр хэлэлцүүлэг явууллаа

Зөвшөөрлийн тухай хуулийн ажлын хэсгийн чиг үүргийн хүрээнд УИХ-ын гишүүн Х.Ганхуягын зүгээс өнгөрсөн хугацаанд холбогдох яам, агентлаг, харьяа байгууллагууд, ТББ болон аж ахуй нэгжүүдийн төлөөллүүдтэй удаа дарааллан уулзалт хийж, хэлэлцүүлэг явуулсан билээ.

Түүнчлэн иргэд олон нийтэд мэдээлэл өгөх зорилгоор цуврал нэвтрүүлгийг эхлүүлж, энэ удаад түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл, хууль эрх зүйн зохицуулалт хийгээд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцүүлэг явууллаа.

Зөвшөөрлийн тухай хуулийн өөрчлөлтөөр 1500 гаруй зөвшөөрлийг 400 орчим болгож багасгах бөгөөд бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдэд ирэх дарамт, түвэг чирэгдлийг бууруулахад энэ нь маш чухал алхам болох юм.