Шатахууны үнэ хямдрах боломжтой гэв
Бензиний үнэ буурах боломжтой гэж УИХ-ын гишүүд хэлж байна. 2015 оноос Монголбанк болон Засгийн газар хамтраад хэрэгжүүлж байсан үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс аажмаар гаргах бодлогыг баримталж байгаа.
Энэ нь ч цаг үетэйгээ нийцсэн бодлого гэж тайлбарлаж байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөр тодорхой хугацаанд хэрэгжсний үр дүнд бензин, шатахуун болон гол нэрийн барааны үнийг тодорхой түвшинд барьсан гэж эрх баригчид тайлбарладаг.
Бинзен шатахууныг дотооддоо үйлдвэрлэдэггүй гаднаас импортолдог учраас валютын ханшийн хэлбэлзэл үүнд нөлөөлдөг. Эргээд шатахууны үнэ өргөн хэрэглээний барааны үнэ болон инфляцид нөлөөлж ирсэн.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Шатахууны үнэ Дэлхийн зах зээл дээр буурч байгаа. Харин үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд өнөөгийн зах зээл дээрх валютын үнээс тодорхой хэмжээнд бага ханшаар валютыг нийлүүлэх, төгрөгийн зээлийн хүүг бага хэмжээгээр нийлүүлэх хэлбэрээр хөтөлбөр хэрэгжинэ.
Гэхдээ одоогийн бодит шатахууны үнэ өмнө нь хэрэгжүүлж байсан хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн нийлбэр тэнцүү байна” гэв.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг "Нефтийн үнэ ямар байна бензиний тийм байна гэдэг тэгшитгэл ойлгомжтой болчихсон. Ер нь нийлүүлэгч олон байх шаардлагатай ба үүнд өрсөлдөөнийг бий болгочихсон байх хэрэгтэй. Хэрвээ бензиний үнэ энэ чигээрээ байвал үүнийг хямдруулах боломжтой" гэлээ.