2015.01.09

Д.Ганбат: Дарга нарын цалинг бууруулах байдлаар албан хаагчдаа авч үлдье

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголыг төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан сайд нар гишүүдийн асуултад хариулав..

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат гишүүдийн цалинг хасч, төрийн албан хаагчдыг цомхотголгүй авч үлдэх нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн юм. Тэрбээр "Бодит байдлыг хүлээн зөвшөөрч, хөрсөн дээр буусан төсөв төсөл оруулах хэрэгтэй гэдгийг хэлсэн бөгөөд асуудалд хандаж байгаа арга барил нь буруу байна гэдгийг шүүмжилсэн юм.

Мөн тэрээр "Хоёр том нам нь хамтарчихаад хямрал руу түлхэх зүйлийг хийж байна. Халамжийг танахаар, цомхотгол хийхээр  оруулж ирсэн байна. Та бүгдийг ингэж цомхотгохоор ААНэгжүүд ахиад цомхотгол хийнэ. Өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй, буруу үлгэр дууриалал болж болохгүй. Жишээ нь УИХ-ын гишүүд цалингаа 50 хувиар хасуулж болж байна. Эдгээр гишүүд өөрийгөө, гэрээ зассан хүмүүс улсаа засахаар л орж ирсэн. Дарга нарынхаа цалинг бууруулах байдлаар албан хаагчдаа авч үлдье. Энэ хүмүүсийн ард 8 хувийн зээл, амьдрал нь байгаа". Бичлэгээс бүрэн эхээр нь үзнэ үү.