2015.01.07

Ц.Даваасүрэн: Баялаг бүтээгчид рүү түлхүү анхаарах ёстой

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-2015 оны төсвийн тодотголын юу нь онцлог вэ ?

Тэгэхээр энэ удаагийн төсвийн тодотголоо хийхдээ засгийн газрын бүтцэл өөрчлөлт орсонтой холбогдуулж хийсэн. Өөрөөр хэлбэл яамдын нэр, тоо өөрчлөгдсөн.

Монгол улсын төсөв гэдэг бол яамдын сайдын нэрээр багцыг нь баталдаг учраас өөрчлөлт орсон тухай бүрдээ тодотгол хийж байх ёстой. Тэр хүрээнд л төсвийн тодотгол хийгдэнэ.

-Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед яамдын тоогоо нэмээд засгийн газраа бүрдүүлчихсэн шүү дээ. Тиймээс шинэ яамдын төсвийг хэрхэн босгох вэ. Хөрөнгө мөнгөний боломж хэр байгаа вэ ?

Дөнгөж саяхан л бүтцээ цомхон байлгаж, яамдынхаа тоог багасгая хэмээн гурваар бууруулж төсвөө тодорхой хувиар буюу тэрбум орчим төгрөгийн хэмнэлт гаргаад баталсан.

2014 оны төсөв дээр ч энэ хэмнэлтийг хийгээд явах ёстой байдал Шийдлийн засгийн газар гээд хамтарсан бүтцээр засгийн газраа байгуулахдаа яамдынхаа тоог нэмчихсэн. Тиймээс төсвөө хэмнэх асуудал бол худлаа болчихож байгаа юм.