О.Содбилэг: Ажлын байрандаа согтуу байж болохгүй
УИХ-ын гишүүн О.Содбилэг
2014.12.09

О.Содбилэг: Ажлын байрандаа согтуу байж болохгүй

Н.Батбаяр гишүүний хувьд чуулганы танхимд халамцуу байсан нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ гэдгийг олон хүн харсан.

Харин УИХ-ын гишүүдээс хамгийн залуу нь болох О.Содбилэгийн хувьд  “Өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаан болтол бүтэн сар орчим гишүүд Засгийн газрыг бүрдүүлэхээр ажилсан.

Тэгэхээр зарим гишүүн согтуу байсныг сайн мэдэхгүй байна. Ер нь ажлын байрандаа согтуу байж болохгүй. Ялангуяа, төрийн өндөр түвшинд хууль тогтоож байгаа хүмүүс эрүүл байх ёстой” хэмээлээ.