Х.Тэмүүжин: Надад сайд болох ямар ч амбиц алга. Үнэхээр гутаж байна
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
2014.12.04

Х.Тэмүүжин: Надад сайд болох ямар ч амбиц алга. Үнэхээр гутаж байна

 Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дөнгөж сая хуралдаж Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх шийдвэрийг гаргалаа.

Мөн байнгын хорооны хурал дээр шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гишүүдэд Тахарын алба болон Цөмийн энергийн газар, ССАЖ-ын яам зэргийг татан буулгах болсон тухай танилцуулсан юм.
   Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нэлээд бухимдалтай байгаагаа илэрхийллээ. Тэрээр "Тахарын албыг татан булгах нь буруу. Өнгөрсөн жилд Тахарын алба байгуулагдсанаар олон дэвшилт гарсан. Арай гэж бий болгосон зүйлээ нураамааргүй байна. Би Ерөнхий сайдад хэлсэн. Надад ямарч сайд болох амбиц алга гэж.

Урагш нь түлхэж чадахгүй юм бол битгий хойш нь чангаа. Энийг хэн нэгэн хүний захиалгаар хийх гэж байгаа бол буруу зүйл хийх гээд байна. Та нар яваад үзээрэй тэр хохирогчдын нүүр царай, энэ үйлчилгээг авч буй жирийн иргэдийг очоод нэг үз. Одоо гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль гарах гэж байна.

Төрийн бус байгууллагууд түр орогнох байр бий болгоход араас нь агсам согтуу тавиад ирдэг. Бүр сүүлдээ тэр байрнаасаа хүртэл дайжих тохиолдол гарч байгаа. Одоо тахартай болоод ирсэн чинь агсам согтуу тавьдаг хүн нь багассан шүү гээд баярлаад сууж байна. Айдас хүйдэс нь алга болж байгаа юм. Үнэхээр гутаж байна" гэсэн юм.