Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2014.12.02

Э.Бат-Үүл: Улаанбаатар хотын зүүн бүсийг хөгжүүлэх гол судсыг шийдвэрлэж чадлаа

Хотын зүүн хойд бүсийг ундны усны найдвартай эх үүсвэрээр хангах шинэ эх үүсвэр Гачуурт тосгонд нээгдсэн байна.

Энэ эх үүсвэрийг бий болгосноор Улаанбаатар хотын усан хангамжийг 25-30 м.кубээр нэмэгдүүлэх боломжтой болох  аж.  Монгол улсын Засгийн газрын хөрөнгө болон Япон улсын Засгийн газрын тасралтгүй тусламжаар баригдсан байна.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Хотын зүүн тал нь усны эх үүсвэр дутагдалтай учраас хөгжихгүй байсан. Одоо бол энэ асуудлыг шийдвэрлэлээ. Сургууль эмнэлэг, дахин төлөвлөлт хийх бололцоотой болсон. Улаанбаатар хотын зүүн бүсийг хөгжүүлэх гол судсыг шийдвэрлэж чадлаа” гэлээ.

Эх үүсвэрийг бий болгоход нийтдээ 68 тэрбум төгрөг зарцуулагджээ.

                       Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү