“Дуусдаггүй яриа" хэлэлцүүлэг
2014.11.22

Эрх мэдлийг орон нутагт өгөх ёстой

“Дуусдаггүй яриа” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт улс төр нийгэмд үүсч буй нөхцөл байдлыг дүгнэн ярилцлаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, төлөөллүүд оролцсон юм. 

-Өнөөгийн үүсч буй нөхцөл байдлыг дүгнэвэл, мөн  хэрхэн энэ байдлаас гарах вэ ?

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Аливаа намууд зорилтоо зөв тодорхойлох хэрэгтэй. Зорилтоо зөв тодорхойлж байж эдийн засгийн үр дүнгээр засгийн эрх авсан намыг дүгнэнэ. Гэтэл манайх бол тэр тал дээрээ дутмаг байгаа. МАН, АН-д эрс ялгаатай зүйл огт байхгүй. Зорилгодоо хүрэхийн тулд эдийн засгийн тооцоо сайтай байх ёстой. Мөн нэг хүний нийгэмд гүйцэтгэх үүрэг маш чухал.

Манайд  хувийн эрх ашгаа хойш нь тавиад улс орны эрх ашгийн төлөө ажиллах эх оронч ерөнхий сайд хэрэгтэй байна.  Өнөөдөр Монголчууд үндсэн хуулиндаа заасан хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоож чадаагүй.  Дээрээ Үндсэн хуулийг маш их зөрчиж байна. Зах зээлийн нийгэмд шилжсэн мөртлөө төсвийн эрх мэдэл, боловсон хүчний эрх мэдэл дандаа төвдөө байгаа. Бүх татварыг Улаанбаатарт төвлөрүүлээд эргээд хуваарилж байна. Энэ дотор алдаа гардаг. Тэгэхээр бид эрх мэдлийг орон нутагт өгөх ёстой”гэлээ.

                                  Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү