С.Эрдэнэ: Улс орны эдийн засаг чухал байна
АН-ын зүгээс одоогийн нэр дэвшигчийг дэмжээд явах нь зөв гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Тухайн намын өөрийх нь асуудал. Нэгэнт намын шийдвэр гарсан учраас Сайханбилэг гишүүнийг дэмжиж байгаа. Хэн нэгэн хүнийг сайхан муухай гэж ярих бус улс орны эдийн засаг чухал байна. Засгийн газар хуралдалгүй хоёр долоо хоночихлоо. Төсөв батлагдсан байна. Оны эцсийн гүйцэтгэлийн тайлан олон ажил хүлээлэгдэж байгаа” гэлээ.
Харин Шударга ёс эвслээс эцэслэн шийдвэрээ гаргаагүй байгаа аж. Асуудлыг шийдэж чадахгүй хугацаа алдах тусам Засгийн газраас эцэслэгдэх ажлууд удааширч ард түмний эрх ашиг хөндөгдсөөр байна гэдгийг зарим судлаачдын зүгээс шүүмжилж байгаа юм.
- Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү