“Татварын шинэчлэл ба бизнесийн орчинд нөлөөлөх нөлөөлөл” сэдэвт уулзалт боллоо
Сүхбаатар дүүргийн ИТХ
2014.11.21

“Татварын шинэчлэл ба бизнесийн орчинд нөлөөлөх нөлөөлөл” сэдэвт уулзалт боллоо

Сүхбаатар дүүргийн хурлын А танхимд “Татварын шинэчлэл ба бизнесийн орчинд нөлөөлөх нөлөөлөл” сэдэвт уулзалт энэ сарын 19-нд зохион байгуулагдлаа.

 Уулзалтад дүүргийн ИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засаг, дэд бүтцийн хорооны гишүүд, татварын хэлтэс, татвар төлөгч байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Уг арга хэмжээг дүүргийн ИТХ-аас зохион байгуулсан ба энэ үеэр дүүргийн татварын хэлтсээс “Татвар төлөлт ба хөнгөлөлт, чөлөөлөлт” сэдвээр мэдээлэл хийсэн ба оролцогчид тухайн сэдвийн талаар тодруулахыг хүссэн асуултаа асууж хариулт авлаа.