Мэндчилгээ
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ
2014.10.31

Мэндчилгээ

Нийслэл Улаанбаатар хотын хойморь нь болсон Сүхбаатар дүүргийнхээ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид, төлөөлөгчид, ажилтан албан хаагчдынхаа нэрийн өмнөөс та бүхэндээ шинэ Монгол Улсын бүтээн байгуулалтын их түүх болсон нийслэл хотынхоо үүсгэн байгуулагдсаны 375 жилийн ойн гал халуун баярын мэндийг хүргэе.

           Үе үеийн нийслэлчүүд түүний дотор Сүхбаатар дүүргийн ард иргэд та бүхэн нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.

          Энэ сайхан уламжлалыг бид хүлээн авч үргэлжлүүлэн ард иргэдийнхээ сайн сайхны төлөө бүтээн байгуулах их үйлст ханцуй шамлан энэ онд 14.9 тэрбум төгрөгөөр 214 бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэж байна. Түүнчлэн ирэх жилүүдэд ч хийж гүйцэтгэх нөр их ажлууд та биднийг хүлээж байна.

         Бид ард иргэдийнхээ хүсэл сонирхлоор зөвхөн тэднээс гаргасан санал санаачлага, тэдний оролцоо, хяналттайгаар төсөл хөтөлбөрүүдийг хийж гүйцэтгэж байна. 

        Нийслэл хот, түүний дотор Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, дүүргийн иргэдийн хамтын ажиллагааг жишиг болгон ажиллаж байна.

      Ололт амжилтаа аривтган бататгаж төрлөх хот нийслэл Улаанбаатараа, оршин суугаа дүүргээ хөгжүүлэх үйлст хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.