Г.Баярсайхан БНХАУ-ын Биотехнологийн хүрээлэнгийн эрдэмтэнтэй уулзав
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан
2014.11.13

Г.Баярсайхан БНХАУ-ын Биотехнологийн хүрээлэнгийн эрдэмтэнтэй уулзав

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан БНХАУ-ын Биотехнологийн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор “John Wu”-г хүлээн авч уулзлаа.

Монгол малыг эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд дэлхийн шинжлэх ухааны салбарт шалгарсан сайн вакциныг манай улсад үйлдвэрлэхэд хамтран ажиллах саналтай байгаагаа эрдэмтэн, доктор John Wu танилцууллаа. Түүний шинээр гаргасан малын вакцин, урьдчилан сэргийлэх тарилга нь АНУ, Австрали зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй оронд туршигдаж, мал аж ахуйн салбарт амжилттай хэрэгжиж байгаа гэсэн юм. 

Байнгын хорооны дарга Г.Баярсайхан “Гадаадын зах зээлд Монгол малын махыг гаргах, иймд малыг эрүүлжүүлэх шаардлага бий. Малыг эрүүлжүүлэх вакцин, урьдчилан сэргийлэх тарилгыг манай улсад үйлдвэрлэх чиглэлд хамтран ажиллах бодолтой байгаад таатай байна" гэлээ.