МХХААҮА-ийн ерөнхийлөгч Р.Мөнхбат
2014.11.11

Р.Мөнхбат: Дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүйгээс нөөцийн махыг хэрэглэж байна

Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалын үеэр Манай улсаас мах экспортлох боломжтой талаар танилцуулсан. Харин ХАА-н салбарынхан махаа экспортлохын тулд маш сайн тооцоо судалгааг үндэслэж эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм.

МХХААҮА-ийн ерөнхийлөгч Р.Мөнхбат “Ил далд хэлбэрээр махны бизнес рүү орох хүмүүс олон бий. Тэгэхээр гэрээ хэлэлцээр гаргах, хэдий хэмжээний мах гаргах уу, яаж үнэлэх вэ зэрэг асуудал дээр зах зээлийн зарчмаар судалгаанд үндэслэн ажиллах хэрэгтэй.  Дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа учраас нөөцийн махыг хэрэглэж байгаа” гэлээ.  

Мэргэжлийн байгууллага холбоодын зүгээс мах экспортлох асуудал одоохондоо эрт байгаа, мөн махнаас ашиг олох боломжгүй гэх тайлбарыг өгч байгаа юм.  

                                       Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү