2014.11.06
Х.Гиймаа: Баримтгүй мэдээллээр үйлдвэрлэгчдийн нэр хүндэд халдаж байна
Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний талаар иргэд нэгдсэн ойлголтгүй байна.
Хүнсний нэмэлт гэдэг нь хүнсэнд амт, үнэр, өнгө, биет байдлыг сайжруулах үүднээс хийдэг бодис юм. Манай улсад ямар төрлийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хориглодог болохыг шинжилгээгээр тогтоох нь чухал байгаа аж.
Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа “Олон улсын мэдээллийг ямар ч баримт нотолгоогүйгээр мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд түгээж үйлдвэрлэгчдийн нэр хүндэд халдаж байгаа нь үнэхээр харамсалтай байна”.
Мэргэжлийн байгууллагаас хүнсний нэмэлт бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөх шаардлагатай байна.