УИХ-ын гишүүн Д.Ганбат
2014.11.11
“Бүлгийн гишүүд миний нэрийг дэвшүүлсэн”
АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Д.Ганбат нарын нэрийг дэвшүүлсэн. Үдээс хойш дахин хуралдаж аль нэгийг нь Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх нууц санал хураалт явуулах байв.
Гэтэл бүлгийн хуралдааныг түр хугацаагаар хойшлууд байна. Бүлгийн хурал дээр гишүүд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг сонсох юм. Энэ талаар нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Д.Ганбатаас тодрууллаа.
-Таныг хэн нэр дэвшүүлсэн юм бэ. Та өөрөө нэрээ дэвшүүлсэн юм уу?
-Үгүй ээ. Бүлгийн гишүүд миний нэрийг дэвшүүлсэн.
-Та ямар хөтөлбөртэй оролцох гэж байна. Товчхон танилцуулж болох уу?
-Бүлгийн хурал дээр ороод яръя” гэсэн юм.