Дашдондогийн Ганбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
УИХ-ын гишүүн Д.Ганбат
2014.11.11

Дашдондогийн Ганбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр үдээс өмнө хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлаар хэлэлцсэн байна.

Хурлаар Хууль зүйн байнгын хорооны дарга Дашдондогийн Ганбатын нэрийг “МоАХ”-ныхон Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээ.

Тэрээр ийнхүү МоАХ-ноос дэмжлэг авсан нь Ерөнхий сайдаар томилогдох магадлал өндөр юм.

Мөн Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нарыг дэвшүүлжээ.