НИТХ-ын дарга Д.Баттулга
2014.11.10
Д.Баттулга: ТҮЦ-үүд нэгдсэн нэг шинэлэг загвартай боллоо
Түргэн үйлчилгээний цэгүүд иргэдэд дахин үйлчилж эхлэхээр боллоо.
Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулж шинэчлэх ажлын хүрээнд ТҮЦ-үүд шинэ нэгдсэн нэг загвартайгаар барихаар болж зураг төслийг нь баталжээ.
НИТХ-ын дарга Д.Баттулга “ИТХ-аас шийдвэр гарган хотын ТҮЦ-үүд хотын үзэмжид таарахгүй байсан. Харин ИТХ-аас шийдвэр гарган яг стандартын дагуу барилга байгууламжийг байгуулан ажиллах бүх боломжийг бүрдүүлсэн ТҮЦ-ийг бий болгож байна.
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 408 орчим түргэн үйлчилгээний цэг байдаг. Удахгүй харин бүгд өнгө төрхөө солин нэгдсэн нэг загвартай болох аж.