Санхүү эдийн засгийн хорооноос сургалт зохион байгуулав
2014.10.30

Санхүү эдийн засгийн хорооноос сургалт зохион байгуулав

Сонгино хайрхан дүүргийн ИТХ-ын Санхүү эдийн засгийн хорооноос санаачлан нийслэлийн Татварын газартай хамтран орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэлт сэдвээр Төлөөлөгчдөд сургалт зохион байгууллаа.

Сургалтад нийслэлийн Татварын газрын Татвар хураалтын хэлтсийн дарга Б.Ганболд, Татвар төлөгчдөд үйлчлэх хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Д.Зулгэрэл нар татварын болон төсвийн тухай хуулийн хэрэгжилт, орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэлтийн талаар мэдээлэл өглөө.

Сургалтад төлөөлөгчид идэвхитэй оролцож орон нутгийн татварын бааз суурийг нэмэгдүүлэх төсвийн тухай хуульд заасан хотын албан татвар, нохойны албан татвар, өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар зэрэг орлогын төрлүүдийн талаар сонирхон хэрэгтэй мэдээллээ авлаа.