Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2014.10.27

Э.Бат-Үүл: Нүүдлийн иргэншил нь байгалийн захиргаанд байдаг

Нийслэл, Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Архивын газар, Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэн хамтран “Нүүдлээс суурьшилд” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр  зохион байгууллаа. 

Энэхүү арга хэмжээ нь нийслэлийн үүх түүхийг судлах, сурталчлан таниулах, оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ажилд нь дэмжлэг үзүүлэх, олон нийтийн хүртээл болгох зорилготой бөгөөд уг арга хэмжээнд түүх, нийгэм, хот судлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 9 их, дээд сургуулийн 36 оюутан оролцлоо. 

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Нүүдлийн иргэншлээс суурин иргэншилд шилжих үйл явц нь их сонин содон зүйл. Нүүдлийн иргэншил нь байгалийн захиргаанд байдаг нийгэм юм” гэлээ .