70 мянгыг Смарт картанд хүүтэй хадгалдаг боллоо
Монголын Оюутны холбоо Төрийн банктай хамтран өнгөрсөн оноос оюутнуудын нийтийн унаанд үнэгүй зорчдог смарт картыг бэлддэг болсон.
Харин энэ намраас эхлэн оюутнууд смарт картаараа олон төрлийн хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломжбүрдсэнийг Төрийн банкныхан хэллээ.
Энэ картаар оюутнууд хамгийн их үйлчлүүлдэг байгууллагууд болох “Интер ном”-ын дэлгүүр, “Тэнгис” кино театр, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Усан спорт сургалтын төв, "Hi-Fi" рекордс болон жолооны сургалтын төвүүдээр 5-40 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх юм.
Мөн тэд 70 мянган төгрөгийн тэтгэлгээ смарт картаар авч хуримтлал үүсгэх нөхцөл бүрдсэн байна. Энэ хуримтлалдаа хадгаламжийн хүүтэй адил хүү бодуулж авах боломжтойг Төрийн банкныхан онцоллоо. Ийм карттай оюутнууд гар утсаараа мөнгө шилжүүлэх боломжтой аж.