Гадаад харилцааны сайд Л.Болд
2014.10.16

Л.Болд: Бүх чиглэлээр хөгжүүлэхэд ийм том байгууламж шаардлагатай байгаа

Улаанбаатар хотоос төв аймаг явах замд ОУ-ын хэмжээний цогцолбор барихаар төлөвлөж байна.

Нийт 110 мянган метр.кв талбайг хамарсан байгууламж баригдана. Үүний 40 мянган метр.кв нь үзэсгэлэнгийн танхим байх бол 30 м.кв нь хурал чуулганы танхим байх ажээ.

Гадаад харилцааны сайд Л.Болд “Хоёр жилийн дараа Ази Европын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах асуудлыг шийдвэрлэх гэж байна. Үүнд 60 гаруй орны төрийн тэргүүнүүд ирж оролцоно. Үүнийг байгуулснаар хурал чуулган зохион байгуулахад, залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэхэд бүх чиглэлээр хөгжлийг бий болгоход ийм том байгууламж шаардлагатай байгаа юм” гэлээ.